GTC Mongolia

Нүүр · Аяллууд · Тайланд аялал · Шинэчилсэн:

ТАЙЛАНД, ПҮКЕТ АЯЛАЛ

ТАЙЛАНД, ПҮКЕТ АЯЛАЛ нь Тайланд руу 8 өдөр 7 шөнө аялал. Чиглэл: Phuket. Том хүний үнэ ₮5,690,000-с эхэлнэ. Ойрын явах огноо: 2026-12-17, 2027-01-24, 2027-01-31.

Пүкет бол Тайланд улсын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн арал юм. Андаманы сувд гэгддэг газар. Ер нь тус улсын хамгийн том арал. За энэ арал руу монголчууд маань нилээд явцгаасан. Хөвөн зөөлөн элсэн эрэг, дал модод, үзэсгэлэнтэй жижиг арлууд болон түүний сонирхолтой аяллууд уг арлыг халуун орны диваажин болгосон. Дээр нь Тайчуудын гайхалтай үйлчилгээ, сайн зочид буудлууд гэх мэт нэгдээд уг арлыг аялал жуулчлалын нэгэн шилдэг зорих газар болгожээ. МИАТ компаний шууд нислэгээр 6 цаг нисээд л бууна. Визгүй. Ер нь л жаргалын газар даа.

Үнэ, явах огноо

Явах огнооТом хүний үнэТөлөв
2026-12-17₮5,890,000-сЗахиалга авч байна
2027-01-24₮5,890,000-сЗахиалга авч байна
2027-01-31₮5,690,000-сЗахиалга авч байна
2027-02-04₮5,990,000-сЗахиалга авч байна
2027-02-07₮5,790,000-сЗахиалга авч байна
2027-02-14₮5,690,000-сЗахиалга авч байна
2027-02-21₮5,690,000-сЗахиалга авч байна

Буудал, багцын төрлөөр үнэ харьцуулах

Явах огнооБагцБуудалХугацааТом хүний үнэ
2026-12-17Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,190,000
2026-12-17Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,890,000
2027-01-24Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,190,000
2027-01-24Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,890,000
2027-01-31Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮4,890,000
2027-01-31Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,690,000
2027-02-04Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,290,000
2027-02-04Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,990,000
2027-02-07Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,090,000
2027-02-07Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,790,000
2027-02-14Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮4,690,000
2027-02-14Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,690,000
2027-02-21Чөлөөт аялалRamada Deevana Phuket8 өдөр₮4,690,000
2027-02-21Хөтөлбөртэй аялалRamada Deevana Phuket8 өдөр₮5,690,000

Зочид буудал

  • Ramada Deevana

Үнэд багтсан

  • ✈️ Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар чиглэлийн хоёр талын нислэгийн тийз
  • 🏨 Пүкет аралд 4–5 одтой зочид буудлын 2 ортой стандарт өрөөнд байрлах үйлчилгээ
  • 🍳 Зочид буудлын өглөөний цай
  • 🚌 Аяллын хөтөлбөрийн дагуух унаа, тосох болон хүргэх үйлчилгээ
  • 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заасан хоол, хүнсний үйлчилгээ
  • 👩‍💼 Аяллын турш үйлчлэх аяллын ахлагч, хөтөч, орчуулагчийн үйлчилгээ
  • 🎟️ Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • 🚤 Хөтөлбөрт багтсан далайн болон арлын аяллуудын завь, унааны үйлчилгээ
  • 🏝️ Пи Пи арлын далайн аялал, snorkeling
  • 🛶 Панг Нга булан – Жэймс Бонд арлын аялал, каноэ завины аялал
  • 🐘 Хөтөлбөрт заасан заантай аялал
  • 💦 Andamanda Phuket усан паркийн тасалбар
  • 🛡️ Аяллын хөтөлбөрт тусгайлан заасан бусад үйлчилгээ, зохион байгуулалтын зардлууд
  • Товчхондоо: Нислэг, зочид буудал, хөтөлбөрийн унаа, хоол, хөтөч орчуулагч, үндсэн аялал болон үзвэрийн тасалбарууд багтсан цогц аяллын багц юм.

Үнэд багтаагүй

  • 📱 Хувийн хэрэглээний зардал – утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга болон бусад хувийн хэрэглээ
  • 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол, уух зүйлсийн зардал
  • 🎟️ Аяллын үндсэн хөтөлбөрөөс гадуур аялагч өөрийн хүсэлтээр сонгон үйлчлүүлэх нэмэлт аялал, үзвэр, шоу, зугаа цэнгэлийн үйлчилгээ
  • 🌊 Чөлөөт өдрүүдэд сонгон үйлчлүүлэх усан спорт болон бусад нэмэлт үйлчилгээ
  • 💆 Тай массаж болон бусад спа, массажны үйлчилгээ
  • 🛍️ Шоппинг, бэлэг дурсгал болон хувийн худалдан авалт
  • 💵 Хөтөч, орчуулагч болон жолоочид өгөх гар цайлгах мөнгө /TIP/
  • 🧳 Илүүдэл ачаа болон аялагчийн хувийн шалтгаанаас үүсэх бусад нэмэлт зардал

Аяллын хөтөлбөр

1-р өдөр: Улаанбаатар – Пүкет

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

2-р өдөр: ПАНГ НА БУЛАН – ЖЭЙМС БОНД АРАЛ

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

3-р өдөр: Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно. Мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонг (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

4-р өдөр: ПИ ПИ АРЛЫН ДАЛАЙН АЯЛАЛ

Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.

5-р өдөр: ЧӨЛӨӨТ ӨДӨР & ШОППИНГ

Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно. Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.

🎟 НЭМЭЛТ ТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ, ҮЗВЭРҮҮД

Илүү олон газар үзэж сонирхохыг хүсвэл Пүкет арал дээрх бусад аялал, үзвэр, шоу болон амралт зугаалгын үйлчилгээнүүдээс өөрийн сонирхолд нийцүүлэн нэмэлт төлбөрөөр сонгон үйлчлүүлэх боломжтой.

Ингэснээр аялагч бүр энэ өдрийг өөрийн хүсэл сонирхолд тохируулан шоппинг, далайн эргийн амралт эсвэл нэмэлт аялал, үзвэрийн аль нэгийг сонгон өнгөрүүлэх боломжтой.

6-р өдөр: ПҮКЕТ АРЛЫН СОЁЛ, БАЙГАЛЬ, ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ

Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

Энэ өдөр нэг дор Пүкетийн түүх, соёл, байгаль, Тайландын уламжлалт амьдралын олон өнгийг мэдрэх дурсамж дүүрэн өдөр байх болно.

7-р өдөр: Андаман усан парк

Өнөөдөр Пүкет арлын захад байрлах Андаман усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пүкет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү асар парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.

8-р өдөр: Пүкет – Улаанбаатар

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

Тур операторын бүртгэлийг шалгах

Global Travel Corporation нь өөрийн мэдээллээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд мэргэжлийн холбооны тур операторын бүртгэлд ITO / 0186 дугаартай. Мэргэжлийн холбооны бүртгэл шалгах.

Түгээмэл асуулт

ТАЙЛАНД, ПҮКЕТ АЯЛАЛ аяллын үнэ хэд вэ?

Том хүний үнэ ₮5,690,000-с эхэлнэ. Үнэ нь явах огноо, буудал, хөтөлбөрөөс хамаарч өөр байна.

Аялал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

8 өдөр, 7 шөнө.

Дараагийн явах огноо хэзээ вэ?

Ойрын явах огноо: 2026-12-17, 2027-01-24, 2027-01-31, 2027-02-04, 2027-02-07.

Аяллаар ямар хотуудаар явах вэ?

Phuket.

Аяллын үнэд юу багтсан бэ?

✈️ Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар чиглэлийн хоёр талын нислэгийн тийз; 🏨 Пүкет аралд 4–5 одтой зочид буудлын 2 ортой стандарт өрөөнд байрлах үйлчилгээ; 🍳 Зочид буудлын өглөөний цай; 🚌 Аяллын хөтөлбөрийн дагуух унаа, тосох болон хүргэх үйлчилгээ; 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заасан хоол, хүнсний үйлчилгээ; 👩‍💼 Аяллын турш үйлчлэх аяллын ахлагч, хөтөч, орчуулагчийн үйлчилгээ; 🎟️ Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар; 🚤 Хөтөлбөрт багтсан далайн болон арлын аяллуудын завь, унааны үйлчилгээ; 🏝️ Пи Пи арлын далайн аялал, snorkeling; 🛶 Панг Нга булан – Жэймс Бонд арлын аялал, каноэ завины аялал болон бусад 4 зүйл.

Аяллын үнэд юу багтаагүй вэ?

📱 Хувийн хэрэглээний зардал – утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга болон бусад хувийн хэрэглээ; 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол, уух зүйлсийн зардал; 🎟️ Аяллын үндсэн хөтөлбөрөөс гадуур аялагч өөрийн хүсэлтээр сонгон үйлчлүүлэх нэмэлт аялал, үзвэр, шоу, зугаа цэнгэлийн үйлчилгээ; 🌊 Чөлөөт өдрүүдэд сонгон үйлчлүүлэх усан спорт болон бусад нэмэлт үйлчилгээ; 💆 Тай массаж болон бусад спа, массажны үйлчилгээ; 🛍️ Шоппинг, бэлэг дурсгал болон хувийн худалдан авалт; 💵 Хөтөч, орчуулагч болон жолоочид өгөх гар цайлгах мөнгө /TIP/; 🧳 Илүүдэл ачаа болон аялагчийн хувийн шалтгаанаас үүсэх бусад нэмэлт зардал.

Аяллыг хэрхэн захиалах вэ?

Аяллын хуудаснаас явах огноогоо сонгоод онлайнаар захиалж, гэрээгээ цахимаар баталгаажуулна. Лавлах утас: 7606-0606.

Аяллын төлбөрийг зээлээр төлж болох уу?

Болно. Голомт банкны урьдчилгаагүй аяллын зээл болон хамтрагч зээлийн аппуудаар төлөх боломжтой. Дэлгэрэнгүйг global-travel.mn/zeel хуудаснаас харна уу.

Төстэй аяллууд

Global Travel Corporation Mongolia (GTC Mongolia) · Утас: 7606-0606 · Холбоо барих