GTC Mongolia

Нүүр · Аяллууд · Тайланд аялал · Шинэчилсэн:

ТАЙЛАНД, ПАТТАЯА - БАНГКОК АЯЛАЛ

ТАЙЛАНД, ПАТТАЯА - БАНГКОК АЯЛАЛ нь ТАЙЛАНД руу 8 өдөр, 7 шөнийн аялал. Чиглэл: Pattaya Bangkok. Том хүний үнэ ₮5,090,000-с эхэлнэ. Ойрын явах огноо: 2026-12-10, 2026-12-17, 2026-12-24.

Манай энэхүү хөтөлбөртэй аялал нь Тайланд улсын нийслэл Бангкок хот болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах аялал юм. Хоёр хот хоорондоо 120 км зайтай ба хурдны замаар шур гээд оччихдог. Тэгэхээр машинд, автобусанд цаг их алдахгүй гэсэн үг. Энэ аяллын хөтөлбөр нь монголчууд бид хамгийн их аялсан уламжлалт аяллын хөтөлбөр юм. Манай нэг аяллын баг 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Олон хүнтэй том биш тул таньд таалагдах байх. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Үнэ, явах огноо

Явах огнооТом хүний үнэТөлөв
2026-12-10₮5,090,000-сЗахиалга авч байна
2026-12-17₮5,090,000-сЗахиалга авч байна
2026-12-24₮5,090,000-сЗахиалга авч байна
2026-12-31₮5,390,000-сЗахиалга авч байна
2027-01-07₮5,390,000-сЗахиалга авч байна
2027-01-14₮5,390,000-сЗахиалга авч байна

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз
  • Бангкокт 5 одтой зочид буудал
  • Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
  • Аяллын унаа
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар.

Үнэд багтаагүй

  • Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
  • Тай массаж.

Аяллын хөтөлбөр

1-р өдөр: Улаанбаатар – Паттая

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компаний нислэгээр .... цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Паттая хотын нисэх онгоцны буудал руу зална. Паттая хотын онгоцны буудал Ю-Тапаод .... цагт газардаж хилээр нэвтрээд Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох далайн эргийн амралтын хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Оройн хоолоо Паттая хамгийн өндөр барилга болох Паттая цамхагийн 50 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Паттая хотыг харна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

2-р өдөр: Шүрэн арлын аялал

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

3-р өдөр: Нон Нооч цэцэрлэгт хүрээлэн

Өнөөдөр бид Паттая орчмын аяллаа хийнэ. Бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнг зорих ба замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

4-р өдөр: Усан парк

Өглөөний цайны дараа бид Рамаяна хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

5-р өдөр: Бангкок хотын аялал

Өглөөний цайны дараа бид улсын нийслэл Бангкок хотыг зорих ба хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. Замдаа бид авьяаслаг наж хорт могойнуудын тоглолт үзүүлбэрийг үзнэ. Бангкок хотын ойролцоо орших Муанг Боран нь Тайландын газрын зураглалын хэлбэрээр байгуулагдсан, 300 гаруй акр талбайг хамрах дэлхийн хамгийн том цэцэрлэгт задгай музей юм. Энд Тайландын өнцөг булан бүрийн түүхэн дурсгалт газрууд, хааны ордон, сүм хийд, хөдөөгийн тосгодын бодит болон багасгасан хувилбаруудыг нэг дор үзэх боломжтой. Орой нь Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр усан онгоцны аялал хийж оройн хоолоо усан онгоц дээрээ амьд тоглолт үзэнгээ иднэ. Бангкокын билэг тэмдэг Icon Siam худалдааны төвөөр зочилно.

6-р өдөр: Бангкок чөлөөт өдөр – Шоппинг

Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Siam Paragon – хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C – хямд бараа болон хүнсний төв, Indra Squire Bazaar – шөнийн зах. Зочид буудал худалдааны дүүрэгт байралсан байгаа.

7-р өдөр: Паттая хот Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

8-р өдөр: Бангкок – Улаанбаатар

Өдөр нь бид Ю-Тапаод хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг .... цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн .... цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

Түгээмэл асуулт

ТАЙЛАНД, ПАТТАЯА - БАНГКОК АЯЛАЛ аяллын үнэ хэд вэ?

Том хүний үнэ ₮5,090,000-с эхэлнэ. Үнэ нь явах огноо, буудал, хөтөлбөрөөс хамаарч өөр байна.

Аялал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

8 өдөр, 7 шөнө.

Дараагийн явах огноо хэзээ вэ?

Ойрын явах огноо: 2026-12-10, 2026-12-17, 2026-12-24, 2026-12-31, 2027-01-07.

Аяллаар ямар хотуудаар явах вэ?

Pattaya Bangkok.

Ямар агаарын тээврийн компаниар нисэх вэ?

Hunnu Air.

Аяллын үнэд юу багтсан бэ?

Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз; Бангкокт 5 одтой зочид буудал; Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө; Аяллын унаа; Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ; Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ; Үзвэрүүдийн тасалбар..

Аяллын үнэд юу багтаагүй вэ?

Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд; Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ; Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө; Тай массаж..

Аяллыг хэрхэн захиалах вэ?

Аяллын хуудаснаас явах огноогоо сонгоод онлайнаар захиалж, гэрээгээ цахимаар баталгаажуулна. Лавлах утас: 7606-0606.

Аяллын төлбөрийг зээлээр төлж болох уу?

Болно. Голомт банкны урьдчилгаагүй аяллын зээл болон хамтрагч зээлийн аппуудаар төлөх боломжтой. Дэлгэрэнгүйг global-travel.mn/zeel хуудаснаас харна уу.

Global Travel Corporation Mongolia (GTC Mongolia) · Утас: 7606-0606 · Холбоо барих