GTC Mongolia

Нүүр · Аяллууд · Хятад аялал · Шинэчилсэн:

ШАНХАЙ АЯЛАЛ 4 ӨДӨР 3 ШӨНӨ (Диснейлэндтэй )

ШАНХАЙ АЯЛАЛ 4 ӨДӨР 3 ШӨНӨ (Диснейлэндтэй ) нь Хятад руу 4 өдөр 3 шөнө аялал. Чиглэл: Shanghai.

Одоогоор шинэ явах огноо зарлагдаагүй байна. Дараагийн хуваарийг 7606-0606 утсаар лавлана уу.

Эдүгээгээс 100 жилийн өмнөх нэгэн загасчдын тосгон өнөөдөр дэлхийн хөгжлийн дэвшлийн оргилуудын эгнээнд нэгдэж "Magic city" буюу ид шидийн орон болтлоо хөгжиж чаджээ. Тиймээ энэ бол Шанхай хот юм. Хөх мөрний эрэг дээр орших энэхүү үзэсгэлэнт хотыг Дорнын Парис гэж ч нэрийдэх нь бий. Дорнын Парис хэмээгдэх энэхүү хот нь дэлхий дахины аялагч бүрийн заавал очдог нэгэн газар болсон юм. Хотын дундуур Хуанпү гол хотыг баруун зүүн хэсэгт хуваан урсах бөгөөд баруун талыг нь Вайтань (буюу орчуулбал гадаадуудын эрэг гэсэн утгатай) гэж нэрлэдэг байна. Энэ хэсэгт тухайн цаг үедээ Англи, Испани, Орос гэх мэт Европын улс орнууд томоохон барилгууд барьж байгуулан Хятад улс дах төлөөлөгчийн анхны байгууллагуудаа байрлуулж байжээ. Энд эртний тэр үед байгуулж байсан 52 ширхэг томоохон барилга байгууламжууд байрладаг ба сэргэн мандалтын эхлэл үеийн олон түүхүүдийг өнөөгийн бидэнд харуулахаар өдгөө ч мөн дүүнхэртсээр байдаг. Зүүн талыг нь Лүжязүй гэж нэрлэдэг ба мөн Хуанпу голын зүүн тал гэдэг утгатай Пудунг ч гэж нэрлэх нь бий. Энд тэнгэр баганадсан 632м өндөр Шанхайн цамхгууд байрлах ба Хятад орны өнөөгийн хөгжил дэвшлийн хүч чадлыг илтгэн харуулсаар байгаа юм.

Зочид буудал

  • Grand Rezen Hotel Shanghai Pudong

Үнэд багтсан

  • Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг
  • Зочид буудал
  • Диснейлэнд тасалбар
  • Аяллын туршид үйлчлэх унааны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан өглөө , өдөр, оройн хоол
  • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын хөтөлбөр

1-р өдөр: Улаанбаатар – Шанхай

10:00 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны

буудалд цугларна.

Улаанбаатар-Шанхай чиглэлийн SPRING AIRLINE

компанийн 9C7058 дугаартай шууд нислэг (13:00-16:45)

Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд оройн

хоолоо зооглочихоод буудалдаа очиж амарна.

2-р өдөр: Шанхай хот

Өглөөний цайндаа орсны дараа Шанхай хотын төвд

сүндэрлэсэн 118 давхар өндөр цамхагаас хотыг дээрээс нь

харна.

Юүюань цэцэрлэгт хүрээлэн буюу (YU Garden) -р зугаалж цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Дараа нь Нанжинь гудамжаар зугаалж цаашлаад

The BUND гудамж руу очиж Шанхайд сүндэрлэсэн барилгуудыг багтаан дурсгалын зураг

татуулахад тохиромжтой.

3-р өдөр: Disneyland

Өглөөний цайгаа уусны дараагаар Дэлхийн хамгийн том

Диснейлэнд-н 2-т ордог Шанхайн Диснейлэнд рүү очиж

тоглоно.

4-р өдөр: Шанхай - Улаанбаатар

Өглөө үүрээр 4 цагт эртлэн босоод эд зүйлсээ марталгүй

буудлаа хүлээлгэн өгөөд захиалсан өглөөний цайгаа боолгож

аваад Пудон нисэх онгоцны буудал руу явна.

Шанхай - Улаанбаатар чиглэлийн SPRING AIRLINE компанийн 9C7057

дугаартай шууд нислэгээр (08:00-12:00) 4 цаг орчим нисээд

бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Тур операторын бүртгэлийг шалгах

Global Travel Corporation нь өөрийн мэдээллээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд мэргэжлийн холбооны тур операторын бүртгэлд ITO / 0186 дугаартай. Мэргэжлийн холбооны бүртгэл шалгах.

Түгээмэл асуулт

Аялал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

4 өдөр, 3 шөнө.

Аяллаар ямар хотуудаар явах вэ?

Shanghai.

Аяллын үнэд юу багтсан бэ?

Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг; Зочид буудал; Диснейлэнд тасалбар; Аяллын туршид үйлчлэх унааны зардал; Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ; Хөтөлбөрт заагдсан өглөө , өдөр, оройн хоол; Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч; Гадаад аяллын иж бүрэн даатгал.

Аяллыг хэрхэн захиалах вэ?

Одоогоор шинэ явах огноо зарлагдаагүй байна. Дараагийн аяллын хуваарийг 7606-0606 утсаар лавлана уу.

Аяллын төлбөрийг зээлээр төлж болох уу?

Болно. Голомт банкны урьдчилгаагүй аяллын зээл болон хамтрагч зээлийн аппуудаар төлөх боломжтой. Дэлгэрэнгүйг global-travel.mn/zeel хуудаснаас харна уу.

Төстэй аяллууд

Global Travel Corporation Mongolia (GTC Mongolia) · Утас: 7606-0606 · Холбоо барих