GTC Mongolia

Нүүр · Аяллууд · Хятад аялал · Шинэчилсэн:

ШАНХАЙ 8 ӨДӨР 7 ШӨНӨ 4 ХОТЫН АЯЛАЛ (Диснейлэндтэй+ Усан парктай)

ШАНХАЙ 8 ӨДӨР 7 ШӨНӨ 4 ХОТЫН АЯЛАЛ (Диснейлэндтэй+ Усан парктай) нь Хятад руу 8 өдөр 7 шөнө аялал. Чиглэл: Shanghai.

Одоогоор шинэ явах огноо зарлагдаагүй байна. Дараагийн хуваарийг 7606-0606 утсаар лавлана уу.

БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй, орчин үеийн аяллын чиглэлүүдийг нэг дор багтаасан мартагдашгүй аялалд таныг урьж байна!

Энэхүү аяллаар дэлхийн хэмжээний зугаа цэнгэлийн ертөнц болох Shanghai Disneyland-ийн ид шидийг мэдэрч, үлгэрийн мэт цайз, гайхамшигт шоу тоглолт, адал явдлаар дүүрэн өдрүүдийг өнгөрөөнө.

Хятадын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Hangzhou хотод очиж, эртний дорнын соёл, байгалийн төгс зохицлыг биширнэ. Ногоон уулс, намуухан нуур, түүхэн дурсгалт газрууд таны сэтгэлийг татах болно.

Мөн “Торгоны нийслэл” хэмээн алдаршсан Huzhou хотод зочлон уламжлалт усан хотхон, эртний архитектур, амар тайван уур амьсгалтай танилцаж, Хятадын жинхэнэ өнгө төрхийг мэдрэх боломжтой.

Орчин үеийн хөгжил, үлгэрийн ертөнц, эртний соёл, байгалийн үзэсгэлэнг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, хосууд гээд хүн бүхэнд зориулсан онцгой дурсамж бүтээх аялал байх болно.

Зочид буудал

  • Grand Rezen Hotel Shanghai Pudong
  • Hang zhou Canal Haixin Hotel
  • Puyuan Fashion Resort-Meishang Resort
  • Taihu Longemont Diamond Hotel

Үнэд багтсан

  • ШАНХАЙ ДИСНЕЙЛЭНД АЯЛАЛ
  • 🌃ХӨТӨЛБӨРТЭЙ аяллын үнэд багтсан зүйлс:
  • ✅Диснейлэнд тасалбар
  • ✅2 талын шууд нислэгийн тийз
  • ✅5 Одтой Зочид буудлууд
  • ✅Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ
  • ✅Хөтөлбөрт багтсан хоол
  • ✅Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээ
  • ✅Аяллын унаа
  • ✅Мэргэжлийн хөтөч-орчуулагч
  • ✅Аяллын даатгал
  • ✅Аяллын компаний үйлчилгээ, зөвлөгөө

Үнэд багтаагүй

  • Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол
  • Хувийн хэрэглээний зардал
  • Ор эзлэхгүй хүүхдийн өглөөний цай:
  • 1.2м-ээс доош - нэмэлт төлбөргүй
  • 1.2м-1.5м өндөр - 184юань (100,000₮)
  • 1.5м-ээс дээш - 382юань (200,000₮)

Аяллын хөтөлбөр

1-р өдөр: Эхний өдөр

10:00 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд цугларна.

Улаанбаатар-Шанхай чиглэлийн SPRING AIRLINE компанийн 9C7058 дугаартай шууд

нислэгээр (13:00-16:45)

Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд буудалдаа очиж амарна.

2-р өдөр: ДИСНЕЙЛЭНД

Өглөөний цайгаа уучихаад Дэлхийн хамгийн том Диснейлэнд-н 2-т ордог

Шанхайн Диснейлэнд рүү очиж тоглоно.

3-р өдөр: Гурав дахь өдөр

Өглөөний цайны дараа товлосон цагтаа цугларч Хужөү рүү очоод, Longemont

Paradise-ийн үзвэр үйлчилгээ болон усан паркт өдөржин тоглоно. Орой нь зочид буудалдаа амарна.

4-р өдөр: Дөрөв дэх өдөр

Өглөөний цайны дараа Пүюань тосгон руу явах ба дэлхийн үзэсгэлэнт газар,

Хятадын 5А зэрэглэлийн Пүюань байгалийн үзэсгэлэнт газар зочлох болно. Яг л

бяцхан Венец хотод очсон мэт байх болно. Орой нь бид усан тосгонд байрлах

өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудалдаа амрана.

5-р өдөр: Тав дахь өдөр

Өглөөний цайны дараа Пүюань тосгоны торгоны дэлгүүр ороод дараа нь

Ханжөү хот руу явна. Ханжөү хотод хүрээд Торгоны музей үзэх, Ханжөү хот руу явж

Хэфан гудамжаар зугаалах ба дэлхийн хамгийн их хүн үзсэн гурван том

шоуны нэг болох Сун улсын хайрын түүхийн дуулалт жүжгийг та өөрийн

зардлаар үзэх юм. 60$

6-р өдөр: Ханжөү

Бид өглөөний цайны дараа Лууны цайны тариаланд очиж ногоон цай амтлах

болон үйлдвэр худалдаатай танилцана. Дараа нь алдарт баруун нуурын завин

аялал хийн Бадамлянхуа цэцгийн үзэмж үзнэ. Мөн хамгийн өндөр суварга үзэж,

орой нь нуурын эргээр явган зугаална.

7-р өдөр: Долоо дахь өдөр

Энэ өдөр Шанхай хотын аялалд гарах бөгөөд өглөөний цайны дараа эртний

бурхны сүм, Бунд буюу Шанхайн голын эрэг, алдарт зүүн Нанжин гудамж,

дэлхийн алдартай 3 шөнийн гудамжны нэг болох Шанхайн үдшийг харна.

Хуанг-пү голын шөнийн криуз аялал хийх бөгөөд төлбөрийг аялагч өөрөө

хариуцна.

Шөнийн Шанхайн круз аялал + 88 давхар Жинмао цамхагт гарах - 50$

8-р өдөр: Сүүлийн өдөр

Өглөө үүрээр 4 цагт эртлэн босоод эд зүйлсээ марталгүй буудлаа хүлээлгэн өгөөд

захиалсан өглөөний цайгаа боолгож аваад Пудон олон улсын нисэх онгоцны буудал руу

явна. Шанхай-Улаанбаатар чиглэлийн SPRING AIRLINE компанийн 9C7057

дугаартай шууд нислэгээр (08:00-12:00) 4 цаг орчим нисээд бидний дурсамж

дүүрэн аялал өндөрлөнө.

Тур операторын бүртгэлийг шалгах

Global Travel Corporation нь өөрийн мэдээллээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд мэргэжлийн холбооны тур операторын бүртгэлд ITO / 0186 дугаартай. Мэргэжлийн холбооны бүртгэл шалгах.

Түгээмэл асуулт

Аялал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

8 өдөр, 7 шөнө.

Аяллаар ямар хотуудаар явах вэ?

Shanghai.

Ямар агаарын тээврийн компаниар нисэх вэ?

Springs Airline.

Аяллын үнэд юу багтсан бэ?

ШАНХАЙ ДИСНЕЙЛЭНД АЯЛАЛ; 🌃ХӨТӨЛБӨРТЭЙ аяллын үнэд багтсан зүйлс:; ✅Диснейлэнд тасалбар; ✅2 талын шууд нислэгийн тийз; ✅5 Одтой Зочид буудлууд; ✅Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ; ✅Хөтөлбөрт багтсан хоол; ✅Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээ; ✅Аяллын унаа; ✅Мэргэжлийн хөтөч-орчуулагч болон бусад 2 зүйл.

Аяллын үнэд юу багтаагүй вэ?

Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол; Хувийн хэрэглээний зардал; Ор эзлэхгүй хүүхдийн өглөөний цай:; 1.2м-ээс доош - нэмэлт төлбөргүй; 1.2м-1.5м өндөр - 184юань (100,000₮); 1.5м-ээс дээш - 382юань (200,000₮).

Аяллыг хэрхэн захиалах вэ?

Одоогоор шинэ явах огноо зарлагдаагүй байна. Дараагийн аяллын хуваарийг 7606-0606 утсаар лавлана уу.

Аяллын төлбөрийг зээлээр төлж болох уу?

Болно. Голомт банкны урьдчилгаагүй аяллын зээл болон хамтрагч зээлийн аппуудаар төлөх боломжтой. Дэлгэрэнгүйг global-travel.mn/zeel хуудаснаас харна уу.

Төстэй аяллууд

Global Travel Corporation Mongolia (GTC Mongolia) · Утас: 7606-0606 · Холбоо барих