Мэдээ ·
Сансар огторгуйд хамгийн холоос зураг дарж явуулъя
Хүн төрөлхтөний бүтээсэн машин техник, онгоц, пуужин зэргийг бүтээж түүгээрээ Эх дэлхийгээсээ гарч Сансар огторгуйд очсон, тэр бүү хэл Саран дээр буусан нь өнөө цагийн хамгийн тод томруун хөгжлийн нотолгоо болсоор байна. Хамгийн сүүлд гэхэд Artemis хөлөг онгоцны багийнхан Хүн төрөлхтөн хамгийн хол зайнд өөрсдөө очиж чадсан түүхэн үйл явдал болсон бол Өнөөдөр гэхэд л бас нэгэн гайхалтай мэдээг бид үзэж байна. Энэ нь Нисгэгчгүй Сансарын аппарат буюу Voyager хөлөг. Voyager 1 бол хүн төрөлхтний бүтээсэн, Дэлхийгээс хамгийн хол явж буй биет юм. NASA-гийн хамгийн сүүлийн мэдээллээр 2026 оны 11-р сарын 18-нд Voyager 1 Дэлхийгээс “1 гэрлийн өдөр” буюу гэрэл бүтэн 24 цагт туулах зайд хүрэх гэж байна. Энэ нь ойролцоогоор 25.902 тэрбум км юм.
Өөрөөр хэлбэл:
- Дэлхийгээс Voyager 1 рүү радио дохио явуулахад 24 цаг орчим,
- хариу дохио эргэж ирэхэд дахин 24 цаг,
- нийтдээ бараг 48 цаг шаардагдах хэмжээний хол зай гэсэн үг.
- Voyager 1 нь 1977 онд хөөрсөн бөгөөд 2012 онд гелиосферийг давж, од хоорондын орон зайд орсон. Одоо ч зарим шинжлэх ухааны төхөөрөмж нь ажиллаж, мэдээлэл илгээсээр байна.
Сонирхуулахад Энэхүү сансарын хөлөг solar system буюу нарны энергээр өөрийгөө цэнэглэдэггүй, зөвхөн цөмийн цэнэг дотор нь суурилуулсан ба тэрнээсээ энерги гарган халуун, хүйтнийг ашиглаж одоог хүртэл амжилттай явж буй хөлөг юм. Уг хөлөг ойролцоогоор энэ цэнэгээрээ 2030 он хүртэл явж магадгүй гэсэн яриа байдаг байна.
Мөн 1990 оны 2-р сард хамгийн сүүлийн удаа эх дэлхий рүү харж зураг авсан ба энэ нь Pale blue dot буюу Цайвар цэнхэр харагдах цэг гэж нэрлэгдэж үлджээ. Энэ нь Манай дэлхийг асар хол буюу 6 тербум гаруй км-ийн цаанаас ийнхүү авч жижиг цэг мэт харагдуулж буйгаар илэрч байна..