ЯПОН АЯЛАЛ

GTC Mongolia

ТОКИО-ФҮЖИ УУЛ

JAPAN

GTC Mongolia

ТОКИО-ФҮЖИ УУЛ

JAPAN

GTC Mongolia

GTC mongolia

Япон аялал

“ТОКИО-ФҮЖИ УУЛ” АЯЛАЛ 6 өдөр 5 шөнө
Аяллын хугацаа: 6 өдөр 5 шөнө
  • 2025 оны 09 сарын 12, 19, 26
  • 2025 оны 10 сарын 3, 10, 17, 24, 31
  • 2025 оны 11 сарын 7, 14, 21, 28
  • 2025 оны 12 сарын 5, 12, 19, 26
Хөтөлбөртэй аялалд багтсан зүйлс:
  • ✓ Зочид буудал /2 ортой өрөө/
  • ✓Онгоцны тийз 2 талдаа
  • ✓ Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ
  • ✓ Хөтөлбөрт багтсан Япон хоол
  • ✓ Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
  • ✓ Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ
  • ✓ Монгол хэлтэй хөтөч
  • ✓ Гадаадад зорчигчийн аяллын даатгал
  • ✓ Аяллын компаний үйлчилгээ, зөвлөгөө
  • ✓ Визний хураамж

Хөтөлбөртэй аялалд багтаагүй зүйлс:

  • Оройн хоолнууд
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй өдөр, оройн хоол
  • Чөлөөт өдрийн унаа, хоолны зардал
  • Өрөө сайжруулах болон нэмэлтээр захисан зүйлс
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй 480,000₮– 600,000₮ төлнө
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан таны аюулгүй байдлын тухайд хөтөлбөрт заагдсан аяллууд солигдох, цуцлагдсан тохиолдолд төлбөр буцаагдахгүйг АНХААРНА УУ. Мөн жуулчид өөрсдийн буруугаас болж хөтөлбөрт оролцоогүй нь төлбөр буцаагдах шалтгаан болохгүй.
Аяллын үнэ:
  • Том хүн: 5,600,000₮
  • Хүүхэд 6-11 нас: 4,600,000₮
  • Хүүхэд 2-5 нас: 3,300,000₮
  • Нярай 0-2 нас: 350,000₮
  • Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар, шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.
  • өрөөнд ганцаар байрлавал нэмж: 480,000₮– 600,000₮ төлнө
Зочид буудал:
  • 3 одтой буудал

SKY TREE цамхаг

Токио Скайтрий (японоор: 東京スカイツリー, Tōkyō Sukaitsurī, [тоокёо сүкайцүри]) нь Япон улсын Токио хотын Сумида дүүрэгт байрлах нэвтрүүлгийн болон ажиглалтын цамхаг юм. Энэхүү цамхаг 2012 онд нээгдсэн цагаасаа хойш Японы хамгийн өндөр цамхаг бөгөөд 2011 оны эхээр 634 метр (2,080 фут) өндөрт хүрч баригдаж дууссан. Үүний үр дүнд Скайтрий нь дэлхийн хамгийн өндөр цамхаг болж, өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Кантон цамхгийг гүйцсэн. Харин дэлхийн хамгийн өндөр байгууламжуудын дунд гуравдугаарт бичигддэг.

Хачико нохойны хүрэл хөшөө

Профессор багш өдөр бүр хот руу ажилдаа Шибуяа өртөөнөөс явахад Хачико нохой буудлын хаалга хүртэл үдэж өгөөд эзнээ өдрийн 3 цагт ажлаа тараад эргэж ирэхэд нь тэндээ тосч авдаг уламжлалтай байжээ.
1925 оны 5-р сарын 21-нд их сургуулийн профессор ажил дээрээ цус харваж, эмч нар түүний амийг аварч чадаагүй тул дахин гэртээ эргэж ирээгүй юм.
Хачико нохой 1935 оны 3-р сарын 8-нд хөгширч нас барах хүртлээ Шибуяа өртөөн дээр есөн жилийн турш ирж эзнээ хүлээдэг байсан гэдэг.
1934 оны 4-р сарын 21-нд Хачико нохойд зориулж алдартай барималч Тэру Андо-гийн хийсэн хүрэл хөшөөг босгож, нээлтэд нь нохой өөрөө оролцсон байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр хөшөөг устгасан – хөшөөний төмөр нь цэргийн хэрэгцээнд зориулагджээ. Дайн дууссаны дараа 1948 оны 8-р сарын 15-нд хөшөөг сэргээн босгосон байна.
Өдгөө Шибуяа өртөөний ойролцоох Хачико нохойны хөшөө дуралсан хосуудын болздог алдартай газар болсон бөгөөд Японд нохой харамгүй хайр, үнэнч байдлын үлгэр жишээ болжээ.

Ширайто хүрхрээ

Ширайто хүрхрээ нь Шизүока мужийн Фүжиномия хотод, Фүжи уулын бэлд байрладаг. Энэ хүрхрээ нь Фүжи-Хаконе-Изу үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд байгалийн үзэсгэлэнт орчноороо алдартай, жуулчид болон байгальд дурлагчдын сонирхлыг татдаг газар юм. Хүрхрээг хүрээлсэн ой шугуй, явган аяллын замууд нь намрын улиралд навчсын солонгорсон өнгөөр бүрэнхий үзэсгэлэнтэй болдог.
Шираито хүрхрээнээс холгүйхэн газар Отодомэ хүрхрээ байрладаг бөгөөд энэ нь мөн орон нутгийн байгалийн сайхны нэг хэсэг болдог. Зочид хоёр хүрхрээг зэрэг харах боломжтой тав тухтай замаар явж үзэх боломжтой.

Фүжи уул

 Японы ШизүокаЯманаши аймгуудын нутагт Токио хотоос баруун урд зүгт 90 км-ийн зайнд орших идэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг уул.
Далайн түвшингээс 3,776 м өндөрт орших тус уул нь Японы хамгийн өндөр цэг юм. 
Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Япон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.

Аялалын хөтөлбөр

УЛААНБААТАР – НАРИТА – ЧИБА МУЖ

  • Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан үдэгчээс мэдээлэл авч аяллын бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 07:45 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 2 цаг орчим яваад Чиба мужд байрладаг Номхон далайн эргийн халуун рашаантай зочид буудалд байрлан амарна. Оройн хоол зочид буудалдаа иднэ.  

оройн хоолтой/ онгоц /автобус/ зочид буудал

ЧИБА – ЯМАНАШИ МУЖ

  • Аяллын 2 дах өдөр өглөөний цайгаа уусны дараа Чикура жимсний тайлбай орж намрын эхний ургацыг түүж иднэ. Үүний дараа Камогава далайн амьтдын хүрээлэн аквариум орно. Дараа нь Токио Бэй усан онгоцны аялал хийнэ. Японы канас боомтоос Хитосатохама боомт руу ойролцоогоор 40 минут аялна. Зочид буудалд очихоос өмнө Японы уламжлалт халуун рашаан спад орж алжаал ядаргаагаа тайлна. Орой Яманаши мужийн зочид буудалдаа байрлан амарна.

өглөөний цай, өдрийн хоол

ФҮЖИ УУЛ

  • Өглөөний цай уусны дараа аялагчид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 09:30 цагт Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн  түвшнээс  дээш  3776  метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Ширайто хүрхрээ үзнэ. Фүжи уулын ойролцоо байдаг байгалийн үзэсгэлэнт торгон хүрхрээ юм. Үүний дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 20:30 цагт зочид буудалдаа амарна.

өглөөний цай/ өдрийн хоол

ТОКИО ХОТ

  • Өглөөний цайгаа уусны дараа буудалдаа амарч болно. Энэ өдөр /унаа, хоол болон нийтийн тээврийн зардал ороогүй боловч хөтөч нийтийн тээврээр Одайба арал болон Харажюкү руу дагуулж явна. Оролцохгүй хүмүүс өөрсдийн дураар үлдэж болно. Мөн энэ өдрийн лааны тосон  музей  болон  гэрлийн  арт музейн тасалбарыг урьдчилан захиалуулж үзэх боломжтой./

өглөөний цай/ чөлөөт өдөр

ТОКИО ХОТ- НАРИТА

  • Өглөөний цайгаа уусны дараагаар өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна.
  • Үүний дараа Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд 16:30-20:00 цагийн хооронд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр мөн хоолны газар их байдаг ба оройн хоолоо энд идэж болно. Орой Наритагийн зочид буудалд байрлан амарна.

өглөөний цай/ өдрийн хоол

ТОКИО ХОТ- НАРИТА

  • Өглөөний цайгаа уусны дараагаар өрөөгөө хүлээлгэж өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40-д хөөрч, Улаанбаатарт 19:45 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөөний цай