Шоуны орон Тайланд

GTC MONGOLIA

тайланд аялал

Утас

76060606, 89451100
89461100, 86311100

facebook

GTC Mongolia Глобал Трэйвэл Корпораци

GTC mongolia

Тайланд аялал- Пукет аялал

Аяллын үнэ, хуваарь
Аяллын хугацааҮлдэгдэл суудалТом хүн
Хүүхэд 2-11
(ор эзлээгүй)
12 сарын 12захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
12 сарын 20цөөхөн суудал үлдсэн5,890,000₮3,790,000₮
12 сарын 28 (шинэ жилийн үдэшлэгтэй)цөөхөн суудал үлдсэн6,090,000₮4,090,000₮
1 сарын 01захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 04захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 08захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 11захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 15захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 18захиалга авч байна5,890,000₮3,790,000₮
1 сарын 22захиалга авч байна5,290,000₮3,790,000₮
1 сарын 25захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
1 сарын 29захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
2 сарын 01захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
2 сарын 05захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
2 сарын 08захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
2 сарын 15захиалга авч байна5,790,000₮3,790,000₮
2 сарын 19захиалга авч байна5,790,000₮3,790,000₮
2 сарын 26захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
3 сарын 01захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
3 сарын 08захиалга авч байна5,290,000₮3,290,000₮
Бусад үнийн мэдээлэл:
  • 2-11 насны хүүхэд ор эзлэх үнэ: + 1,200,000₮
  • 0-2 нас: 390,000₮
  • Ганцаараа орох нэмэгдэл: +1,790,000₮
Хөтөлбөртэй аялалд багтсан зүйлс:
  • Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн хоёр талын тийз
  • Тосох, үдэх үйлчилгээ
  • Пукет хотод байрлах зочид буудал
  • Зочид буудал дээрх өглөөний цай, 4 өдөр, 1 оройн хоолтой
  • Аяллын хөтөлбөр
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
  • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
  • Стандартад нийцсэн автобус
  • Аяллын даатгал
Зочид буудал:

Товч танилцуулга

Зүүн өмнөд Азид багтдаг Тайланд улсын газар нутаг нь ихэнх хэсгээрээ халуун орны ширэнгэн ойгоос бүрддэг. Олон янзын экосистемтэй ба хойд хэсгээрээ уулархаг ойтой, төв хэсгээрээ үржил шимт будааны тариалан, зүүн хэсгээрээ тэгш өндөрлөг хэсэгтэй, өмнөд хэсэгтээ нарийн хойгийн далайн эрэг ордог. 20-р зууны эхний хагас хүртэл энэ улс нь бараг бүхэлдээ хөдөө аж
ахуйн орон байсан ч 1960-аад оноос хүн ам нь олноороо нийслэл хот Бангкок руу нүүсэн байдаг. Пүкет бол Тайланд улсын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн арал юм. Андаманы сувд гэгддэг газар. Ер нь тус улсын хамгийн том арал. Энэ арал руу монголчууд маань нилээд явцгаасан. Хөвөн зөөлөн элсэн эрэг, дал модод, үзэсгэлэнтэй жижиг арлууд болон түүний сонирхолтой аяллууд уг арлыг халуун орны диваажин болгосон. Дээр нь Тайчуудын гайхалтай үйлчилгээ, сайн зочид буудлууд гэх мэт нэгдээд уг арлыг аялал жуулчлалын нэгэн шилдэг зорих газар болгожээ. МИАТ компаний шууд нислэгээр 6 цаг нисээд л бууна.

Аялалын хөтөлбөр

  • Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

(оройн хоол)

  • Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзнэ.
  • Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна.
  • Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

(өглөөний цай, өдрийн хоол)

  • Чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно. Патонг (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

(өглөөний цай)

  • Snorkeling буюу далайн шумбалт хийнэ. (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно.
  • Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.

(өглөөний цай, өдрийн хоол)

  • Чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно. Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.

(өглөөний цай)

  • Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ.
  • Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэмс Галлерай (Gems Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно.
  • Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

(өглөөний цай, өдрийн хоол)

  • Өнөөдөр Пукет арлын захад байрлах Андаманда усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пукет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү усан парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.

(өглөөний цай, өдрийн хоол)

  • Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

(өглөөний цай)

The Nature Phuket / 5 одтой буудал/ эсвэл адил зэрэглэлийн буудал

The Nature Phuket зочид буудал нь гадаа усан сан, фитнессийн төв, цэцэрлэг болон үнэгүй WiFi-тай. Зочид буудал нь Патонг далайн эргээс машинаар 2 минутын зайд, Jungceylon худалдааны төв болон Patong Boxing цэнгэлдэх хүрээлэнгээс 3.3 км-ийн зайд байрладаг. Калим далайн эргийн бүсийн онцгой байршилтай энэ зочид буудал нь террас, ресторан, саун болон үнэгүй шаттл үйлчилгээтэй.

Patong Resort Hotel /4 одтой/ эсвэл адил зэрэглэлийн буудал

Patong Resort Hotel нь Патонг далайн эргээс 2 минутын зайтай, Bangla гудамжаас 5 минут алхахад хүрэх ойрхон байрладаг. Зочид буудал нь зочдын тав тухын төлөө 2 гадаа усан сантай. Patong Resort-ийн өрөөнүүд уужим бөгөөд тагттай, minibar/хөргөгчтэй. Өрөө бүрийн ариун цэврийн өрөө нь ваннтайгаар тоноглогдсон. Зочид буудлын дэргэд зочид гоо сайхны салонд үйлчлүүлэх эсвэл бэлэг дурсгалын дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Мөн аяллын товчоо үзвэр үйлчилгээний зохион байгуулалт болон автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.