Жанжиажэ

GTC Mongolia

ШУУД НИСЛЭГТЭЙ 8 өдөр 7 шөнийн АЯЛАЛ

Жанжиажэ

GTC Mongolia

ШУУД НИСЛЭГТЭЙ 8 өдөр 7 шөнийн АЯЛАЛ

Жанжиажэ

GTC Mongolia

ШУУД НИСЛЭГТЭЙ 8 өдөр 7 шөнийн АЯЛАЛ

GTC mongolia

Хятад аялал- Жанжиажэ

ШУУД НИСЛЭГТЭЙ 8 өдөр 7 шөнийн АЯЛАЛ
Хөтөлбөртэй аяллын үнэ хуваарь
Аяллын хугацааҮлдэгдэл суудалТом хүн
Хүүхэд 4-12
7 сарын 04дүүрсэн2,990,000₮2,690,000₮
7 сарын 11дүүрсэн2,990,000₮2,690,000₮
7 сарын 18цөөн суудал үлдлээ2,990,000₮2,690,000₮
7 сарын 25цөөн суудал үлдлээ2,990,000₮2,690,000₮
8 сарын 01захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
8 сарын 08захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
8 сарын 15захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
8 сарын 22захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
8 сарын 29захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
9 сарын 05захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
9 сарын 12захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
9 сарын 19захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
9 сарын 26захиалга авч байна2,990,000₮2,690,000₮
Хөтөлбөртэй аялалд багтсан зүйлс:
  • Улаанбаатар- Энши-Улаанбаатар 2талын нислэг
  • Laurel House Hotel, Жанжиажэ, Энши хотын 4* зочид буудал
  • Бүх өдрийн Буфет өглөөний цай
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөч, Унаа
  • Аяллын даатгал
Хөтөлбөртэй аяллын үнэ:
  • Том хүн: 2,990,000₮
  • 4-12 насны хүүхэд: 2,690,000₮ (ор эзлээгүй үнэ )
  • Нярай 650,000₮
  • Ганцаараа орох нэмэгдэл 500,000₮


Аялалын хөтөлбөр

07:00 Аялагчид Хөшигийн хөндийн “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн байна.

✈MR845/10:10-13:30 Улаанбаатар→Энши нислэг

Хил гааль нэвтрээд Жанжиажэ хотын зүг аяллын автобусаар явах бөгөөд ойролцоогоор 3,5 цаг явна. Жанжиажэ явах замдаа бид ТУЖА хааны ордон музейтэй танилцан Жанжиажэ хүмүүсийн түүх болон ТУЖА үндэстний тухай мэдэх болно. Ингээд бидний аялал үргэлжилж буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч амрана.

Өдрийн хоол, зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал/

ЖАНЖИАЖЭ- Шилэн гүүр

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

-Нэмэлт хөтөлбөр:Зиплайн + VR + слайд 240 юань/хүн

-Нэмэлт хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн

Өглөөний цай / Өдрийн хоол / Оройн хоол Laurel House Hotel **** /адил зэрэглэлтэй буудал/

ЖАНЖИАЖЭ-Ойн цэцэрлэгт хүрээлэн (Аватар уул)

Өглөөний цай уусны дараа “цайны дэлгүүр”-ээр зочилно. Үүний дараа. АВАТАР УУЛ буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялна). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.

Өглөөний цай / Оройн хоол – Laurel House Hotel **** /адил зэрэглэлтэй буудал/

Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар

Өглөөний цай уусны дараа “эмийн дэлгүүр”-ээр дайран “ТЭНГЭРИЙН ХААЛГА”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

Санал болгох тоглолт : Үнэгэн сахиусны домог тоглолт 350 юань/хүн

Өглөөний цай / Оройн хоол – Laurel House Hotel **** /адил зэрэглэлтэй буудал/

ЖАНЖИАЖЭ

Өглөөний цай уусны дараа торгоны дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Үүний дараа MОА YAN голоор хийлдэг завиар зугаалж, Байгалийн усан бассейнд цагийг хөгжилтэй өнгөрөөх болно.

Өглөөний цай / Оройн хоол– Laurel House Hotel **** /адил зэрэглэлтэй буудал/

ЖАНЖИАЖЭ- ЭНШИ

Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Собуяа чулуун ой хавцалруу хөдлөнө. Хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж алжаалаа тайлан амрах болно. Орой нь бид Энши хотдоо ирж Эртний Түүхэн хотын шөнийн үзэмжийг үзээд буудалдаа ирж өрөөгөө хүлээн аван амрах юм.

Өглөөний цай / Өдрийн хоол – Энши хотын 4**** буудал

Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид буудалдаа амарч өөрсдийн тав тухад тааруулан хөтөлбөрөө зохиох боломжтой усан паркт цагийг зугаатай өнгөрүүлэх, шоппинг хийх зэрэг бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цай – Энши хотын 4 **** зочид буудал

Энши- Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Энши хотоос 14:30 цагт Улаанбаатар хот руу ниссэнээр бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод оройн 18 цагт бууна.

Өглөөний цай

АНХААР ! НЭМЭЛТЭЭР САНАЛ БОЛГОЖ БУЙ ХӨТӨЛБӨР НЬ АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ БӨГӨӨД ТА ӨӨРИЙН ХҮССЭН ӨДРИЙН

ХӨТӨЛБӨРИЙГ НЭМЭЛТЭЭР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ.

АНХААР! Дээрх нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй

  • Laurel House Hotel

LAUREL HOUSE HOTEL

Zhangjiajie-д байрладаг Laurel house hotel нь үнэгүй хувийн зогсоол, агааржуулагчтай өрөөнүүдтэй бөгөөд зочдод зориулсан өрөөний үйлчилгээ, 24 цагийн ресепшн, хүүхдийн тоглоомын өрөө, тохилог цэвэр ресторантай.

Захиалга өгөх